Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг монгол туургатны наадам ирэх сарын 4-нд “Аса” циркт болох гэж байна. Уламжлал ёсоор -85 кг, +85 кг гэсэн хоёр жингийн ангиллаар жин тус бүр 64 бөх зодоглох аж. Харин аль улсаас хэдэн бөх барилдах нь одоогоор тодорхойгүй байна.
Монгол туургатны наадам анх 2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болоход Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж байсан. Тэрбээр тэрхүү барилдааны дараа 2009 оны наймдугаар сард Шилийн гол, 2010 оны долдугаар сард Улаан-Үдэд болсон хоёр, гурав дахь наадамд ч босоо байж, түрүүлсэн. Харин өнгөрсөн жил наймдугаар сард Тувад болсон наадамд Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын харцага А.Бямбажав өнгөлж байв.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )