Амралтын өдөр дараалсан барилдаантай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Гаалийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ сарын 20-нд Монгол “Бөхийн өргөө”-нд болно. Тус барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Гаалийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулах ажээ. Харин маргааш нь Монголын Үндэсний Бөхийн Холбооноос улирал бүр "Бөхийн баяр" цуврал барилдааныг зохион байгуулдаг билээ.  "Намар цагийн бөхийн баяр" цуврал барилдааны өсвөр болон нийтийн монгол шандастнуудын дунд өрнүүлдэг. Сонирхуулахад “Намар цагийн бөхийн баяр” цуврал таван барилдааны улс аймгийн болон сумын цолтонуудынх өнгөрсөн амралтын өдрүүдэд болж улсын цолтнуудынхад улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэсэн бол сумын цолтнуудын барилдаанд Баян-Өлгийн аймгийн харъяат сумын заан Б.Төмөрбаатар түрүүлж, Завхан аймгийн харъяат сумын заан П.Өсөхбаатар үзүүрлэсэн билээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top