ОУОХ-ноос 2018 оны залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй хотуудын мэдүүлгийг хүлээн авах хугацаа энэ сарын 15-нд дуусчээ. Үүнд Буэнос Аэрэс (Аргентин), Глазго (Их Британи), Гуадалахара (Мексик), Меделин (Колумби), Роттердам (Нидерланд) зэрэг таван хот хугацаандаа амжиж ирүүлж залуучуудын зуны гуравдугаар олимпийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулах комиссийг ОУОХ-ны тамирчдын хорооны тэргүүнээс сонгогдсон туялзуур сэлэмч Клаудиа Бокель тэргүүлж байгаа юм. Нэр дэвшигч хотууд үзүүлэн болон видео танилцуулга хийсний дараа ОУОХ-ны гишүүдийн саналаар ялагчийг тодруулна. Энэхүү хурал ирэх оны долдугаар сарын 4-нд Швейцарийн Лозанн хотноо болох юм. Дээрх наадам 2010 онд Сингапур хотноо болсон бол хоёр дахь нь 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдоно.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )