Урлаг, спортын тойм: Бид үнэхээр мартамхай хүмүүс юм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20


 Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт болсон урлаг, спортын мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл  Гарчиг дээр  дарна уу.Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

Бид үнэхээр мартамхай хүмүүс юм

... Би “алаан” дунд амьдарч ирсэн. Амьдрал гэдэг чинь “алаан” байхгүй юу. Өдий жоохон 16 насандаа хүний нутагт очоод...” гээд л эх орондоо их талын эрэмгий хүү болж мэндэлсэн, их газарт өглөөний хөх луу болж төрсөн их аварга маань нулимс дуслуулж байлаа.

Одоогоос 10-хан жилийн өмнө эр эмгүй, хөгшин залуугүй бүх л Монголчууд даяараа Арлын жижигхэн Япон орны 1500 жилийн түүхтэй сумо бөхийг шимтэн сонирхож, Монгол хөвгүүдээрээ, манлайд гялалзаж сор нь явсан Дагваа аваргаараа бахархаж явсан цаг саяхан...

 

 

Чинбаа ”Эзлэн”-гээрээ үзэгчдээ эзэмдлээ

...Тэд бол Улсын филармонийн оркестр, ДБЭТ-ын найрал дуучид, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гран-при шагналт морин хуурч Д.Шинэцог, “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, ёочин Н.Шүрэнцэцэг, лимбэчин Г.Адъяадорж нарын үндэсний хөгжмийн нэрийг дэлхий дахинд сурталчилж яваа 90 гаруй шилдэг уран бүтээлч байлаа. Үзэгчид магадгүй Б.Чинбатыг тоглолтоо эхлэнгүүт хаан хөгжмийнхөө ард сууж сэтгэл огшоосон аялгуунуудаа тоглоно хэмээн бодож байсан биз. Тэгвэл тэрбээр үзэгчдээ жинхэнэ гайхшруулсан...

 

Ш.Гүрбазарын бодлоор аялахад...

...Ингээд тоглолт эхэллээ. Үзэгчид чив чимээгүй. Уг нь тоглолт эхлэхэд тэд ийм нам гүм байдаггүйсэн. Ямартай ч тайлбар аваагүй болохоор хариулт нь өөрсдөд нь үлдээсэн. Магадгүй Гүрээгийн бодлыг сонсох гэсэндээ тэд хэн хэндээ тээг болохгүйг хичээсэн биз. Тоглолтыг Г.Мөнхцэцэг дарга үг хэлж нээсэн юм. Тэрбээр “Би яруу найрагчидтайгаа ойр байхыг хичээдэг. Гүрээ ах надад урилга хүргүүлсэнд нь талархаж байна. Намайг тэр урилгыг хүлээж авахад хамгийн түрүүнд “Юу бодсон юм бол” гэсэн асуулт толгойд буусан. Харин одоо сонсох л үлдлээ...

 

Ц.Энхманлай: Тоглолтод хоцроод очвол ичнэ

...Нэгийгээ нэг их шийтгээд байгаагүй ч ажлын хариуцлагатай байлгахын тулд тусгай дэгтэй болгох гэсэн юм. Бид цэрэгт байсан учраас түүнийгээ ч сайн ойлгодог. Тэр болгон хэн хэнээрээ юм хэлүүлээд байдаггүй. Тоглолт 19:00 цагт эхэлнэ гэж зарласан бол хөгжим тэр цагт л дуугарч байх ёстой. Хоёр цагийн бэлтгэл хийж байгаад таван минут завсарлаж тамхи татах нь татаж, цай уух нь ууж амжих ёстой. Амжихгүй бол тамхи, цайгаа орхиод л бэлтгэлдээ орно...

 

Жирэмсэн Шакира тайзан дээр бут авав

 

Ш.Чимэдцэеэ: “Тэнгэр ээж минь өршөө”-г дуулж байгаа хүн бүр миний ээжийн араас маань уншиж байна гэж боддог

...Сайхан хүүхэн байсан болохоор тэрний нь шагнал юм байлгүй дээ. Миний ээж бидний ааваас гурван хүүхэдтэй салаад миний дүү нарын аавтай суусан. Дүү нарын маань аав ховорхон сайхан залуу байсан. Үнэхээр сайхан нүд хөмсөгтэй ямар сайхан хүн байсан бэ. Дээр нь ямар ухаантай хүн байсан бэ. Биднийг ер хүний хүн гэж үзээгүй. Миний ээжийн сайхан төрсний шагнал юм байлгүй дээ. Их залуу хүн байсан.

-Хэдэн насаар залуу байсан бол?

-Арваад насаар залуу хүн байсан. Өдий зэргийн тэвчээртэй, ямар ч амьдралыг давж туулах ухаантай байнаа гэж Чимэдцэеэг боддог бол тэрний шалтгаан нь миний дүү нарын аавын ухаан. Би дүү нарынхаа ааваар овоглодог хүн шүү дээ...

 

Л.Мөнхбат: Ам хэлээрээ нэг их шоолдоггүй ч бүтээлээрээ цаашлуулна шүү

...Шог зураг хоцрогддоггүй юм. Социализмын үед манай улсад шог зураг гайхалтай хөгжиж байсан. Тэр үед манай нэрт зураа­чид хамгийн сэтгэлгээний чадалтай зургаа шог зураг гэж нэрлэсэн байдаг юм. Шог зохиолч, зураач У.Доржготов гуай хамгийн ухаалаг бүтээлүүдээ шог гээд нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн шог гэхээ­с гадна сэтгэлгээний өндөр агуул­гатай байдаг. 1990-ээд онд социализм задарч, соц орнууд дундаа хамгийн хөгжил дэвшилтэй Ардчилсан Герман нөгөөтэйгөө нийлэхэд бүх сонин, сэтгүүл, радио, телевиз нь нийгэм­тэйгээ арчигдан алга болоход ганцхан “Ойленшигель” гэдэг хошин сэтгүүл үлдсэн байдаг юм...

 

Best of Best- С.Сүхбаатар: Надтай өрсөлдөх бүжиг дэглээч Монголд байхгүй

... -Би таны дотоод орон зай руу улам гүнзгий ормоор байна. Шуудхан хэлэхэд та нууц амраг гэдэг зүйлийг зоригтойгоор ил гаргасан...?

-Нууц амраг гэж та чухам юуг хэлж байна вэ. Би олон нууц амрагтай. Гэхдээ толгойд байдаг. Эдгээр нууц амрагаараа дамжуулж уран бүтээлээ шинэчилдэг. Би нууц амраг гэдэг зүйлийг таны бодол сэтгэхүйгээр мэдэхгүй байна. Харин өөрийнхөөрөө мэдэж байна...

 

Б.Ангирмаа: Гол исгэлэн нь байнга солигдох учиртай

... “Киви” хамтлагийн монголжуу төрхтэй бүсгүйчүүд  байсхийгээд солигддог. Хүмүүс ч үүнийг янз янзаар хүлээн авна.  “Гарах гэнэ, яагаад, шинэ охин...”  Өмнөх жишгийн дагуу “Киви” хамтлагийн Агий тун удахгүй  хамтлагаасаа гарах гэнэ. Уг нь тэр Монголын рок попын хамгийн царайлаг дуучин бүсгүйгээр тодроод байсан билээ. Сонирхуулахад монголжуу төрхтэй бүсгүйчүүд байс байсхийгээд солигддог нь бодлогын асуудал гэнэ шүү...

 

Б.Баярсайхан: Би анхныхаа хийлийг морин толгойтой хийсэн

...Мэргэжлийн болон сонирхогчийн морин хуур ямар ялгаатай байдаг бол?

-Ялгаа их бий дээ. Наад зах нь сонгож хийж байгаа материал, стандарт хэмжээсүүд, дуугаралт, тохиргоо гэх мэт. Дуугарсан болгоныг мэргэжлийн хуур гэж үзэж болохгүй юм. Дуугаралтын чанга сул, өтгөн шингэн гэх зэрэг мэргэжлийн шалгуурууд бий. Мэргэжлийн хууранд янз бүрийн хээ хуар нэг их байдаггүй. Учир нь аль болох хуурчид саад, төвөггүй байхаар бодолцож хийх ёстой. Энд тэнд нь хээ наавал тоглоход бэрхшээлтэй болдог…

 

Best of Best-Г.Өсөхбаяр: Би заавал дархан аварга болно гэж зүтгэхгүй

... -МҮБХ-ны аль шийдвэр нь танд таалагдахгүй байна вэ?

-Би даваа бүрийг цолтой бол­гохыг анхнаас нь эсэргүүцсэн. Аймгийн цолтнуудад хоёр, сумынхад нэг цол нэмэгдсэн. Спортын амжилтыг үнэлнэ гэдэг зөв. Гэхдээ арай л дэндсэн хэрэг болоод байна. Зөвхөн эрэмбэлвэл зүгээр. Бөх болгоныг цолтой болох гээд туйлшрах тал руугаа хандах гээд байна...

 

Best of Best- Л.Баянхүү: Зодог тайлбал клуб байгуулж дасгалжуулагч болно

 ... -Та өдөрт хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-50-80 мянга. Та намайг уураг ууж байгааг харж байна. Дараа нь хоолоо иднэ. Өдөрт 70 ширхэг өндөг иддэг. Гэхдээ шарыг нь авч байгаад зөвхөн цагааныг нь. Шар нь тослог болохоор таргалуулдаг үйлчилгээтэй байдаг юм. Бид чинь таргалчих юм бол булчин харагдахгүй шүү дээ. Мөн тахианы цээж мах. Энэ маханд өчүүхэн ч тос байдаггүй. Мөн төмс, сайн чанарын жимс иднэ. Ихэвчлэн уураг, амин дэмтэй хэрнээ амтгүй хоол хэрэглэдэг. Ер нь амтгүй хоол амин дэм ихтэй байдаг шүү дээ. Харин амттай хүнс биед муугаар нөлөөлдөг. Бас давс огт хэрэглэдэггүй...

 

Хамгийн том хөхтэй теннисчин /фото/

...Тэр нь дэлхийн хамгийн том хөхтэй мэргэжлийн теннисчин гэж... Харин бvсгvйн хувьд цаашид спортын карьераа vргэлжлvvлэхэд биеийн хэлбэр нь саад болж байгаа гэж vзээд хөхөө жижиг болгох мэс засал хийлгэх гэж байгаа гэнэ ...

 

Улсын арслан П.Бүрэнтөгсийн цолны найр нижгэр боллоо

... П.Бүрэнтөгс хамгийн ойр дотны хүмүүсээ цуглуулаад 610 хүргэжээ. Гэвч олон хүн байнга хүлээж авдаг тус рестораны хамт олон юмыг яаж мэдэх вэ гээд 50 хүний ширээ нэмж зассан аж. Гэтэл өнөөх нэмэгдэл ширээ нь ч зочдоор дүүрч дахин 40 хүний ширээ захиалсан. Тэглээ ч төрийн наадамд түрүүлсэн бөхийн хишгийг хүртэх гэсэн зочид цуварсаар суух газар хаана ч олдсонгүй. Тус рестораны зохион байгуулагч нь “Бид тэдний өгсөн зочдын тоогоор ширээгээ зассан. Тэгсэн ч хүн нэмэгдээд байх юм. Тооцоо нь аль хэдийнээ хэтэрсэн” хэмээн ярьж явна билээ...

 

Г.Жамц: Сүүлийн үед залуус таргалах, жин хасах зорилгоор бодибилдингээр хичээллэж байна

... -Бага насны хүүхэд тэдэн кг гантиль өргөх ёстой гэсэн заавар байдаг уу?

-Тухайн хүний бие организмаас шалтгаалж бэлтгэл хийлгэдэг. Бага насны хүүхдийг ихэвчлэн хүнд гантиль өргүүлдэггүй. Зөвхөн биеийн хөдөлгөөнд нь хандсан гүйлгэх дасгал хийлгэдэг.

-Жишээ нь 60 кг-тай залуу хэдэн кг гантиль өргөх ёстой вэ?

-Ерөнхий дасгалаа эхлээд зөв сураад эхэлчихвэл графикаар өдрөөс өдөрт тухайн гантилийнх нь жинг нэмэгдүүлдэг...

 

 

Best of Best- Ж.Оргилболд: Ойрын жилүүдэд Монголдоо ирнэ, ясаа ч нутагтаа тавина

... -Хүүхэд байхдаа хэд кг жинтэй, хэдэн см өндөртэй байсан бэ?

-Ямар сайндаа 76 кг хүрчихээд 86 кг-д барилдах гээд 10 литр хар цай ууж байх вэ дээ.

-Та багын өсгөлүүн хүүхэд байсан уу?

-Нэг их өндөр байгаагүй ээ. Аавын аав морь сайхан уядаг хүн байсан. Хурд ихтэй. Би дүүтэйгээ хурдны морийг нь унадаг байсан. Дүү маань эхний хэдэн жил морины гараанд сугараад үлдчихдэг байлаа. Тэгэхээр нь өвөө хөлийг нь дөрөөтэй нь сураар холбож уяад уралдуулдаг байсан. Морь нь бүдэрч унавал хүүхэд яахыг боддоггүй их зүрхтэй байж дээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top