Ч.Санжаадамба түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Гаалийн байгууллага үүсч байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол “Бөхийн өргөө”-нд болсон билээ. Тус барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Батзориг, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Амартүвшин, А.Цацабшир, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм. Үүнд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэв.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Алтай констракшн”-ын бөх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс” группийн бөх, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарсан байна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top