Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “I Сhuk” компанитай хамтран зохион байгуулсан сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ Спортын төв ордны “А” зааланд болж, өчигдөр дүнгээ гаргалаа. Долоон хоног үргэлжилсэн тэмцээнд эрэгтэй 19 баг, эмэгтэй найман баг хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс TLG-13, “Отгонтэнгэр” их сургуулийн багууд алтан медалийн төлөө тунан үлдэж, дээд лигт гурав дахь жилдээ хүчин зүтгэж буй TLG-13 өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цом, алтан медаль, 700 мянган төгрөгийн эзэн болсон юм. Харин хүрэл медалийг “Эрдэнэдрийлинг RIGS” баг хүртлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн баг аваргалав. Тэд шигшээ тоглолтод Багануур дүүргийн баг буулган авчээ. Хүрэл медалийг “Отгонтэнгэр” их сургуулийн баг хүртэв. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор “TLG13” багийн довтлогч А.Гансүх, “МУИС” багийн О.Болор-Эрдэнэ нар тодорсон бол дасгалжуулагчаар МУИС-ийн багш Ц.Цэвэрбал, Увс аймгийн дасгалжуулагч Д.Нямжав нар шалгарсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )