ОХУ-ын нийслэл Москва хотод талбайн теннисний Кремлийн цомын тэмцээн долоо хоногийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн тэмцээний нийт шагналын сан 805 мянган ам.доллар байсан бөгөөд Италийн Андреас Сеппи ялалт байгуулав. Тэрбээр шигшээ тоглолтод Бразилийн Томаз Беллуччиг буулган авчээ. Шигшээ тулааны эхний үед бразил теннисчин 6:3-аар ялалт байгуулсан ч удаах хоёр үед Сеппи өрсөлдөгчөө 7:6, 6:3-аар сөхрүүллээ.
Харин бүсгүйчүүдийн тэмцээний шагналын сан 721 ногоон байсан. Тэмцээний аваргаар цагтаа дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж явсан Данийн Каролина Возняцки түрүүлэв. Хоёр цаг 13 минут үргэлжилсэн шигшээ тоглолтод дани бүсгүй тус тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмбэтэй, өнгөрсөн жилийн “Их дуулга”-ын Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосурыг 6:2, 4:6, 7:5-аар буулган авч, өөрийн замналын 20 дахь цомоо гардсан байна.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )