“Улаанууд” Хунтелаарыг элсүүлэхийг хүсч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Английн хөлбөмбөгийн “Ливерпуль” клубийн удирдлага энэ өвлийн солилцоо, наймааны цонхоор хамгийн эрэлттэй тоглогчоор нэрлэгдэж буй Нидерландын шигшээ баг болон Германы “Шальке” клубийн довтлогч Клаус-Ян Хунтелаарыг элсүүлэх бодолтой байгааг “Talksport” мэдээллээ. “Улаанууд” түүнийг элсүүлэхийн тулд өнгөрсөн зун Италийн “Рома” клубээс элсүүлсэн довтлогч Фабио Бориниг солилцоонд оруулахад бэлэн байгаагаа саяхан мэдэгдсэн юм. Өдгөө 29 настай нидерланд эр өнгөрсөн улиралд “Бундеслиг”-т 29 гоол хийж, мэргэн бууч болсон бөгөөд энэ улиралд найман тоглолтод оролцохдоо гурван гоол оруулаад байна. Мөн “Ливерпуль” клуб “Арсенал”-ын Тео Уолкотт, “Челси”-гийн Даниэль Старридж нарыг овоо хараандаа тусгаад байгаа аж.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top