“Алдрын танхим”-ын гишүүн таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

NBA-гийн “Бүх оддын тоглолт”-д долоон удаа оролцож байсан шилдэг сагсан бөмбөгч Слатер Мартин өнгөрсөн баасан гарагт 86 насандаа Хьюстон хотод гэртээ таалал төгсжээ. Эмч нар түүний нас барсны дараа шинжилгээ хийхэд ямар ч өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Мартин 1925 оны аравдугаар сарын 22-нд Техас мужийн Уокер хотод төрсөн бөгөөд 87 насны төрсөн өдрийг тэмдэглэхээс гурван хоногийн өмнө нь ийм таагүй явдал тохиолдсон байна. Тэрбээр хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бөгөөд Техасын их сургуулиас 1948 оны драфтаар NBA-д элссэн бөгөөд 1960 он хүртэл “Миннеаполис Лейкерс”, “Нью-Йорк Никс”, “Сент-Луис Хоукс” багт хүчин зүтгэхдээ таван удаа Ларри О`Брайений цомыг хүртсэнээс гадна NBA-гийн нэгдүгээр багт таван удаа нэрлэгдэж байв. Түүнийг 1982 онд Жеймс Нэйсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д элсүүлсэн юм.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top