Мэргэжлийн дугуйчдын хамгийн нэр хүндтэй тэмцээн “Тур де Франс” уралдааны долоон удаагийн аварга АНУ-ын домогт тамирчин Лэнс Армостронг цолоо хураалгаж, насан туршдаа тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулжээ. АНУ-ын допингийн эсрэг үндэсний төв Олон улсын дугуйн холбооны шийдвэр батлагдсаны дараа Армостронгийн “Тур де Франс” уралдаанд түрүүлсэн бүх цомыг хураахаар шийдвэрлэсэн юм. Тэрбээр “Тур де Франс”-аас гадна бусад уралдаанд оролцох үедээ тусгайлан бэлдсэн сэргээш буюу допингийн шинжтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан нь илэрсэн. Гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Мөн Армостронг допинг хэрэглээд зогсохгүй хамт уралддаг байсан нөхдөө үүнд уруу татаж, хэрэглэхийг зөвлөж, ятгадаг байсан нь дугуй сонирхогчдыг хүнд цохилтод оруулдаг байв. Мөн Олон улсын олимпийн хороо түүний 2000 оны Сиднейн олимпоос хүртсэн хүрэл медалийг хураах болсноо үүний дараа мэдэгдээд байна. Ийнхүү Америкчуудын бахархал болсон тэрбээр допингоос болж, өөрийн олж авсан нэр хүндээ үгүй хийлээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )