Цагтаа NBA-гийн шилдэг тоглогчийн эгнээд багтаж явсан хамгаалагч Гилберт Аренас БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбоо (CBA)-ны “Гуандон Саузерн Тайгерс” багтай жилийн гэрээ байгууллаа. Тус багт өмнө нь Аарон Брукс, Лэмонд Мюррей, Смаш Паркер, Дэвид Харрисон нарын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд хүчин зүтгэж байсан тоглогчид тоглож байсан юм. Өдгөө 30 настай Аренас өнгөрсөн хавар чөлөөт агентын хувиар “Мемфис Гриззлс” багтай гэрээ байгуулсан ч амжилт олж чадаагүй. Тиймээс тэрбээр NBA-гийн үеэ өнгөрөөсөн тоглогчид очдог Урд хөршийн лигт нэг улирал хүчин зүтгэхээр болоод байна. Тэрбээр “Голден Стейт Уорриорз”, “Вашингтон Визардс”, “Орландо Мэжик”, “Мемфис Гриззлс” багт 11 улирлыг өнгөрөөхдөө дунджаар 20.7 оноо цуглуулж, 5.3 дамжуулалт өгч байв. Мөн Аренас “Бүх оддын тоглолт”-д гурван удаа оролцож байснаас гадна шилдэг амжилт ахисан тоглогчоор шалгарч байжээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )