Цагаан өмсгөлтнүүд Бразилийг зорилоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Бразиль улсын Салвадор де Бахиа хотод энэ сарын 27-28-нд жүдо бөхийн багийн ДАШТ болно. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлддөг бөгөөд манай улсын эрэгтэй, эмэгтэй цагаан өмсгөлтнүүдийг Олон Улсын жүдо бөхийн холбоо (IJF) нэр заан оролцуулахаар болсон юм. Багийн ДАШТ-д оролцох Монголын жүдочид  өнгөрсөн шөнө Бразилийг зорилоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Г.Түвшинжаргал, -90 кг-д Б.Жанчивдорж, +90 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -70 кг-д Ц.Наранжаргал, +70 кг-д П.Лхамдэгд нар Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, “Женко” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор оролцохоор болсон юм. Баг тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ахлахаар болжээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top