NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс” багийн ерөнхий дасгалжуулагч Док Риверсийн хүү Остин Риверс шагайндаа бэртэл авчээ. “Өрнөд” бүсийн “Нью Орлеан Хорнетс” багийн залуу холбон тоглогч Риверс “Дьюк”-ийн их сургуулиас энэ жилийн драфтын 10 дахь сонголтоор “Зөгийнүүд” багт ирсэн. Харин тэрбээр өнөөдөр 2011 оны NBA-гийн “Даллас Маверикс” багийн эсрэг улирлын өмхнөх тоглолтын үеэр шагайндаа бэртэл авч, талбайг орхижээ. Өдгөө 20 настай тэрбээр улирлын өмнөх таван тоглолтод оролцохдоо дунджаар есөн оноо авчээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )