Шайбтай хоккейн Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 2012-2013 оны улирал ажил хаялтын улмаас хугацаанаасаа өмнө нь эхлэхээргүй болсон билээ. Тиймээс Хойд Америкийн хоккейчид Европын хоккейн багуудад локаут дуустал хүчин зүтгэхээр Буурал тивийг зорьсоор байгаа юм. “Дорнод” бүсийн “Вашингтон Кэпиталз” багийн швед довтлогч Никлас Бэкстрем ажил хаялт дуустал ОХУ-ын “Тивийн хоккейн лиг”-ийн “Динамо” багтай гэрээ байгуулав. Тэрбээр “Динамо”-д ирснээр багийн анд Александр Овечкинтэй хамт хүчин зүтгэхээр болсон аж. Өдгөө 24 настай швед эр өнгөрсөн улиралд NHL-д 42 тоглолтод оролцохдоо 44 оноо (14+30) авсан бөгөөд Москвагийн багт 99 дугаартай тоглохоор болжээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )