Бүсгүйчүүдийн тулаан өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн холбо (WTA)-ны шилдэг найман теннисчин өрсөлддөг “TEB BNP Paribas WTA Championships-2012” тэмцээн Туркийн Стамбул хотын “Sinan Erdem Dome” аренад Монголын цагаар өнөөдөр 23:00 минутад эхэлнэ. Энэ оны сүүлийн тэмцээнд чансааны шилдэг найман бүсгүйчүүд “Улаан” болон “Цагаан” хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болсон юм. “Улаан” хэсэгт энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний аварга, Дэлхийн тэргүүн теннисчин, Беларусийн Викториа Азаренко, Лондоны олимп болон сүүлийн хоёр “Их дуулга”-ын аварга, чансааны гуравдугаарт эрэмбэтэй АНУ-ын Серена Уильямс, Германы Ангелика Кербер (5), БНХАУ-ын Ли На (8) багтжээ. Харин “Цагаан” хэсэгт чансааны хоёрдугаарт эрэмбэтэй ОХУ-ын Мариа Шарапова, Польшийн Агнешка Радванска (4), Чехийн Петра Квитова (6), Италийн Сара Эрране (7) нар хуваагдсан байна. Дээрх теннисчдээс Сара Эрране, Ангелика Кербер нар анх удаа шилдгүүдийн тулаанд өрсөлдөхөөр болжээ. 

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top