Энэ сарын 28-нд Дэлхийн жүдо бөхийн өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монголын жүдо бөхийн холбооноос хоёр тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 26-27-нд Монгол бөхийн өргөөнд Монгол, Японы бөх хөгжүүлэх “МJ” нийгэмлэгийн 10 жилийн ойн нэрэмжит “МJ Cup” жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн 1995 оноос хойш төрсөн тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.
Харин маргааш нь буюу ням гаригт Гранд мастер буюу ахмадын тав дахь удаагийн УАШТ болно. Тэмцээн Спортын төв ордны жүдо бөхийн зааланд болох бөгөөд Монголын жүдо бөхийн холбоо, Мастерын зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээн эрэгтэйчүүдийн М-1, М-2, М-3, М-4, М-5, М-6, М-7, эмэгтэйчүүдийн F-1, F-2, F-3, F-4, F-5, F-6, F-7 гэсэн ангилалд олимпийн төрөлд багтдаг жингүүдэд болох аж.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )