Оюутан сагсан бөмбөгчид Тайванийг зорино

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Азийн оюутны спортын холбооноос хоёр жилд нэг удаа сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд Тайванийн нийслэл Тайпей хотод сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид бямба гаригт эх орноосоо мордох аж. Монгол Улсын шигшээ багийн тоглогч Т.Санчир, О.Сэргэлэн, Д.Дэлгэрням тэргүүтэй 13 тоглогч МУБИС-ийн багш ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж нарын удирдлага дор хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.  Монголын сагсан бөмбөгчид тэмцээний эхний өдөр Хонгконгийн багтай тоглох бол 31-нд БНХАУ-тай, арваннэгдүгээр сарын 1-нд Филиппинтэй, 2-нд БНСУ-тай, 3-нд зохион байгуулагч орон Тайваний багтай тоглохоор болсон байна.

 Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top