Туркийн Стамбул хотод өнгөрсөн шөнө талбайн теннисний шилдэг найман теннисчдийн “WTA Tour-2012” тэмцээн “Sinan Erdem Dome” аренад эхэллээ. Нийт 4.9 сая ам.долларын шагналын сантай тэмцээний эхний өдөр “Цагаан” хэсгийн хоёр, “Улаан”-ы нэг тоглолт боллоо.
“Цагаан” хэсэгт дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй ОХУ-ын Мариа Шарапова, долоодугаарт бичигддэг Италийн Сара Эрранег хоёр үед 6:3, 6:2-оор буулган авч, анхны ялалтаа байгууллаа. Тэд энэ жилийн “Ролан Гаррос”-ын “Их дуулга”-ын шигшээ тоглолтод таарч, орос бүсгүй ялалт байгуулж байв.
Энэ хэсгийн дараагийн тоглолт дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Польшийн Агнешка Радванска өнгөрсөн жилийн “Уимблдон”-ы аварга Чехийн Петра Квитоваг 6:3, 6:2-оор сөхрүүллээ.
“Улаан” хэсэгт Дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй, “Их дуулга”-ын 15 түрүүтэй АНУ-ын шилдэг теннисчин Серена Уильямс шилдгүүдийн тэмцээнд анх удаа тоосоо өргөж буй Германы Ангелика Керберийг 6:4, 6-1-ээр сөхрүүллээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )