ХҮС-ийн эмэгтэй баг Европ руу хүлгийн жолоо зална

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Пэпси оюутны лиг”-ийн тэргүүн байрын эзэн, сагсан бөмбөгийн Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн эмэгтэй баг “Мон-Пол” сагсан бөмбөгийн клубтэй хамтран зохион байгуулах гэж буй оюутны тэмцээнд оролцохоор ням гарагт Польш улсын Плоск хотыг зорих гэж байна. Багийн бүрэлдэхүүнд ХҮС-ийн оюутан Б.Алтанзаяа, Г.Баярцэцэг, И.Долгор, А.Хулан, Н.Шинэ-Од, Л.Ундаръяа, Д.Жаргалан, Г.Золзаяа, М.Баярчимэг, Б.Болор-Эрдэнэ, О.Энэрэл, А.Халиун, Б.Сэлэнгэ нар гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын хамт оролцохоор боллоо.

 Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top