Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа футзалын охидын цомын тэмцээн МХБХ-ны футзалын ордонд эхэллээ. Тэмцээн U-13, U-15, U-17 гэсэн гурван насны ангилалд 22 багийн 220 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тодруулбал U-13 насанд 10, U-15-д долоо, U-17 насны ангилалд таван баг хүч үзэж байгаа юм. Энэхүү тэмцээн жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутгийн баг олноор оролцож буй нь охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөдөө орон нутагт жигд хөгжиж байгааг харуулж байна. Тэмцээн баасан гаригт өндөрлөж дүнгээ гаргана.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )