NBA-гийн “Өрнөд” бүсийн “Денвер Наггетс”-ийн удирдлага довтлогч Кеннет Фариед, хамгаалагч Жордан Хэмилтон нарын гэрээг сунгасныг Колорадо хотын багийг албан ёсны сайт мэдээллээ. Тэд 2011 оны драфтаар “Шижир алтнууд”-д ирсэн бөгөөд багтаа 2014 он хүртэл хүчин зүтгэхээр болжээ. Хүчний довтлогч 22 настай Фариед өнгөрсөн улиралд 43 тоглолтод оролцохдоо дунджаар 10.2 оноо цуглуулж, 7.7 удаа самбараас бөмбөг авчээ. Харин хамгаалагч Хэмилтон 2011-2012 оны улиралд 22 тоглолтод оролцож, ердөө 4.4 оноо авсан. Харин шинэ улирлын өмнөх тоглолтод дунджаар 12.3 оноо түүж, өсөх ирээдүйтэй тоглогч гэдгээ харуулаад байгаа юм.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )