Залуу бөхчүүд Дарханд чуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Дархан-Уул аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран үндэсний бөхийн залуучуудын УАШТ-ийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын алдар суут бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, үндэсний бөхийг хөгжүүлж, залуу үеийнхний дунд үндэсний зан үйлийг сурталчлах зорилготой тэмцээн 1992 оны нэгдүгээр сарын 1-нээс 1993 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн бөхчүүд (19-20 нас) зодоглох аж. Мөн залуучуудын УАШТ-ийг самбо бөхийн дэлхийн аварга, боловсрол судлалын доктор, Монгол Улсын өсөх идэр начин, гавьяат тамирчин Г.Батсүхийн нэрэмжит болох гэж буйгаараа онцлог юм. Тэмцээний эхний гурван байрт орсон тамирчин алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын эзэн болох бол дөрвөөс 10 дугаар байрт орсон хүчтэнүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулах аж.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top