Өсвөрийн жүдочид Малайзаас арвин ургац хураав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Энэ сарын 20-23-нд Малайзын Жохабару хотын Бандар Пинавар тосгонд Жохабару хотын хааны нэрэмжит “SSTMI INTERNATIONAL GAMES” 2012 олон улсын хүүхдийн наадам боллоо. Манай улсаас15 жүдоч Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Б.Очир, “Тэмүүжин” спорт сургалтын дасгалжуулагч Т.Энхцэцэг нарын удирлага дор оролцож, зургаан алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тасархай тэргүүллээ. Хөвгүүдийн 45 кг-ын жинд Өвөрхангай аймгийн Б.Хорлоодой, 90 кг-д Б.Мөнгөншагай, охидын 48 кг-д Б.Одонтуяа, 52 кг-д Ц.Хулан, 57 кг-д Б.Лхагвадулам, 63 кг-д Б.Цэнд нар алт, охидын 45 кг-д Архангай аймгийн Г.Наранцэцэг, Б 48 кг-д Д.Насанжаргал, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгө, хөвгүүдийн 55 кг-д “Тэмүүжин” спорт сургалтын тамирчин З.Түшигтөр, Ш.Шилүгэн, 60 кг-д Ц.Эрдэнэбилэг, охидын 48 кг-д М.Ариунжаргал нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн тус тэмцээнийг олон улсын шүүгч И.Отгонбаяр шүүн явуулжээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top