“Спортлог Улаанбаатар” өдөрлөг ням гаригт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан  олон талт үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.  Түүний  нэг нь  “Спортлог Улаанбаатар” өдөрлөг  юм.  Энэхүү өдөрлөг нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр үе, залуучуудад биеийн тамир спортыг сурталчлах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилготой аж.  Өдөрлөг энэ сарын 28-ны 09.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм. Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо, Дүүргүүдийн Биеийн тамир спортын хороод,Эрүүл мэндийн байгууллагууд, Биеийн тамирын их, дээд сургуулиуд, Бялдаржуулах чийрэгжүүлэх, фитнесс төвүүд оролцоно.  Иймд өдөрлөгийн үеэр фитнесс төвд явж хөдөлгөөний дутагдлаасаа салах, эрүүл амьдралын хэв маягаа тодорхойлохыг хүссэн хүмүүс нэгдсэн нэг цэгээс мэдээлэл авах боломжтой юм байна.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top