Сагсан бөмбөгийн Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн комиссар Дэвид Стерн 2014 оны хоёрдугаар сард тэтгэвэрт гарна гэдгээ албан ёсоор зарлалаа. Стерний халааг түүний туслах, дэд комиссар 50 настай Адам Силвер авахаар болжээ. Тэрбээр өөрийн залгамжлагчаа сүүлийн 20 жилийн турш NBA-д хүчин зүтгэсэн бөгөөд шилдэг удирдах ажилтнаас гадна бизнес, маркетинг, зах зээл, хөдөлмөрийн яриа хэлэлцээний чиглэлээр тун амжилттай ажилласан хэмээжээ. Өдгөө 70 настай Стерний NBA-д оруулсан хувь нэмэр асар их бөгөөд тэрбээр 1984 оны хоёрдугаар сарын 1-нээс комиссараар ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дараа түүний Үндэсний сагсан бөмбөгийн холбоог удирдсаны 30 жилийн ой тохиож байгаа юм.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )