NHL-ийн “Миннесота Уайлд” багийн ахлагч, финланд довтлогч Микко Койву нутгийнхаа ТПС багт локаут дуустал тоглох болсныг тус багийн албан ёсны сайт мэдээллээ. Койву Хойд Америкийн хоккейн лигт тоглохоос өмнө нь тус багаас мэргэжлийн тамирчны гараагаа эхэлсэн бөгөөд 2000-2004 оны хооронд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд 179 тоглолтод оролцохдоо 73 оноо (20 гоол+53 дамжуулалт) авч байжээ. Өдгөө 29 настай тэрбээр өнгөрсөн улиралд 55 тоглолтод оролцож, 44 оноо авчээ. Сонирхуулахад Финландын аваргаар 11 удаа тодорсон Турку хотын багаас Койвугаас гадна түүний ах Саку Койву, Микка Кипрусофф, Антеро Нииттимяки нарын NHL-ийн одууд төрөн гарсан байна.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )