Монгол Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн 10 жилийн ойн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Уг тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, “MJ” нийгэмлэг, “Хилчин” спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 28 байгууллагын 400 гаруй өсвөрийн цагаан өмсгөлтнүүд хөвгүүдийн найм, охидын зургаан жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Монгол улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнд 1995 оноос хойш төрсөн жүдоч хүч үзэж байгаа бөгөөд өнөөдөр хөвгүүдийн 55, 60, 66, -73, +73, охидын 57, -63, +63 кг-ын жингийн аваргууд тодрох юм. Харин маргааш хөвгүүдийн 42, 46, 50, охидын 44, 48, 52 кг-ын жингийн барилдаан болно.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )