NHL-ийн шилдэг хамгаалагч асан Скотт Нидермайерийг Канадын спортын “Алдрын танхим”-д багтсан байна. “Солт-Лейк-2002”, “Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмын аварга өдгөө 39 настай Нидермайер 1991-2010 онд NHL-ийн “Нью-Жерси Дэвилз”, “Анахайм Дакс” багт хүчин зүтгэхдээ 1263 тоглолтод оролцохдоо 740 оноо (172 гоол+568 дамжуулалт) авч байв. Тэрбээр Стэнлийн цомын аваргаар дөрвөн удаа тодорч, “Бүх оддын тоглолт”-д зургаан удаа оролцсон. Түүнчлэн NHL-ийн нэгдүгээр баг болон шилдэг хамгаалагчид олгодог “Жеймс Норрис Мемориал тропи” шагналыг хүртэж байв. Түүнтэй хамт Солт-Лейкийн олимпийн аварга уран гулгагч Жэми Сэли, Дэвид Пеллетьер, завьчин Дерек Портер, тэшүүрчин Жереми Уотерспун, бобслейч Пьерре Луедерс, хөлбөмбөгчин Чармайн Хупер, NHL-ийн "Калгари Флэмез" багийн эзэн Дарел Симэн, спортын зүтгэлтэн Марион Лэй нар “Алдрын танхим”-д багтжээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )