Урлаг, спортын тойм: Өндгөө хагалуулсан тогоруу төмөр дөрөөг сэтэртэл хараасан нь

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

 Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт болсон урлаг, спортын мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл  Гарчиг дээр  дарна уу. Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье. 

Өндгөө хагалуулсан тогоруу төмөр
дөрөөг сэтэртэл хараасан нь

 

...Тайзан дээр дүүрэн бамбайнууд. Гэвч нэг ч амьд хөдөлгөөн байсангүй. Тогорууны хараал хүрсэн цэргийн хувь заяа энэ ажээ...

Л.Балхжавын тоглолт уу
“Universe Best Songs”-ынхны цугларалт уу

...үзэгчид “Яваандаа томчууд нь гарч ирж дуулах байлгүй” гэсэн найдлагаар тэрхүү дууг нь үдсэн. Тэдний дараа “Universe Best Songs-2012” наадмын шилдэг оролцогчид Балхаагийн жил бүрийн хит дуугаар попури болгож нэгэн номерийг элээсний дараа...

Яруу найрагч Д.Ган-Очир долоо дахь “хүүхдээ” өлгийдөн авав

...Оросын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагчийн нэг Сергей Есениний тухай өөрийн хоббигоор 20 орчим жил цуглуулсан цуглуулгаа эмхэтгэн ном гаргажээ...

Best of Best - П.Хаянхярваа: Хөгжимд дуртай болсон минь
Монголын радиогоос үүдэлтэй

...Би ч Вовка гэдэг нэртэй байлаа. Гэтэл Гончиг ах “Би дүүгээ орос нэрээр дуудахгүй. Эрдэм номтой хүний нэр өгнө” гээд Эрүүлийг хамгаалахын сайд байсан Н.Хаянхярваа гуайн нэрийг өгсөн гэдэг...

Б.Ичинхорлоо соёл урлагийн мэргэжилтнээр ажиллаж байна

...Тэрбээр АНУ-д амьдарч байхдаа бичсэн шүлгээсээ шигшиж Монгол, Англи, Хятад хэлэнд орчуулсан “Хол алс” нэртэй номоо хэдэн сарын өмнө гаргах гэж байна гэх нь дуулдсан...

Б.Навчаа : Эмээ маань намайг миний охин
жарганаа жаргана гэж хэлдэг байсан

...Гэр бүлийн хүн байсан. Үл ойлголцлын улмаас тусдаа амьдардаг. 6 настай хөөрхөн охинтой. Уран бүтээлч хүнийг ар гэр нь ойлгохгүй л бол угаасаа амжилт гаргах үндэс байхгүй...

Топ Д.Болормаа ачтай болно

...Топын ганц хүү Б.Анхбаяр амьдралынхаа ханиар Дуучин Болдын “Чи надад “дурлаасай дууны клипэнд тоглодог Н.Даваахүү хэмээх бүсгүй сонгосон гэнэ...

Эрчүүд эхний даваанд хүнд сугалаа татлаа

...Манайхан Гуулин улсын жүдочдыг ялбал Алжир, Аргентиний багийн аль ялсантай барилдана. Хэрэв эхний хоёр даваагаа гэтэлчихвэл эрчүүд медаль хүртэх боломжтой...

Футзалын охидын тэмцээн өндөрлөлөө

 ...22 багийн 220 гаруй охид U-13, U-15, U-17 хүртэл насны ангилалд өрсөлдөв...

 Өсвөрийн жүдочид Сэлэнгэд өрсөлдөв

...ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер Д.Эрдэнэбатын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт боллоо...

“MJ” нийгэмлэгийн нэрэмжит тэмцээн эхэллээ

...28 байгууллагын 400 гаруй өсвөрийн цагаан өмсгөлтнүүд хөвгүүдийн найм, охидын зургаан жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна...

О.Балжинням: Б.Бат-Эрдэнэд найман жил
дараалан унасандаа ичдэггүй

...-Та 1984 онд улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу? 

-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан...

А.Бямбажав: Монгол туургатны наадамд зодоглоно

...-Бусад туургатны бөхчүүдтэй барилдахад ямар байсан бэ?

-Ер нь учраа бүр л эвгүй байсан. Бусад туургатны бөхчүүд барьц авбал яаж халах вэ, мэх хийвэл яаж хамгаалах вэ гэх мэтчилэн үндэсний бөхийн  барилдааныг бичлэгээс үзэж ихээхэн судалсан юм шиг санагдсан...

Өсвөрийн жүдочид Малайзаас арвин ургац хураав

...Манай улсаас15 жүдоч Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Б.Очир, “Тэмүүжин” спорт сургалтын дасгалжуулагч Т.Энхцэцэг нарын удирлага дор оролцож, зургаан алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тасархай тэргүүллээ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top