Их мастер Б.Мөнгөнтуул, Ц.Батчулуун нар түрүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан шилдэг шатарчдын түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-28-нд Монголын залуучуудын холбооны хурлын танхимд боллоо. Монголын шатрын холбоо, “Энержи Ресурс” компани, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулсан уг тэмцээнд Монголын бүхий л шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулав. Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргасан тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 63 шатарчин өрсөлдснөөс “Алдар” спорт хорооны тамирчин их мастер Ц.Батчулуун 7.5 оноогоор түрүүлж, Монгол Улсын отгон их мастер “Шунхлай” групп, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин Б.Гүндаваа, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооны тамирчин спортын мастер У.Насанжаргал нар 7.5 оноогоор удаалав.

Эмэгтэйчүүдийн ангилалд 32 шатарчин хүч үзэж, “Алдар” спорт хороо, “ХААН” банкны тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул 8.0 оноогоор тэргүүлж, “Гобичесс” клубийн тамирчин спортын мастер Б.Баярмаа 7.0, “Мончесс” клуб, “Сүлд” спорт хорооны тамирчин, их мастер Т.Батчимэг 6.5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top