Залуучуудын УАШТ залуусын хотод боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн (19-20 нас) өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн БТСГ-ын зааланд болж, өндөрлөлөө. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин Г.Батсүх агсаны нэрэмжит тэмцээнд хот, хөдөөгийн 117 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав. Бөхчүүд зургаан хэсэгт хуваагдаж, эхний гурван байрт шалгарсан хүчтэн буюу 18 бөх тойргийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Аварга” БДТС, “Хан хэнтий аварга” дэвжээний бөх аймгийн арслан Э.Оюунболд өвдөг шороодолгүй түрүүллээ. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн харцага Д.Хүдэрбулга 15, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх сумын заан Ш.Пүрэвгарьд 14 даваагаар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top