Жеймс Харден “Пуужин” болов

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

NBA-гийн өнгөрсөн улирлын шилдэг “Зургаа дахь тоглогч” довтлогч Жеймс Харден “Оклахома Сити Тандер” багтаа хийсэн гэрээ ирэх зун шувтрах байсан. Гэвч “Оклахома”-гийн удирдлага Харденийг зүгээр алдахыг хүссэнгүй Өрнөдийн Хьюстон Рокитс багтай солилцоо, хийлээ. Тэд түүнийг Коул Олдриж, Дэйкиун Кук, Лазар Хэйвард нарын хамт “Пуужингууд” руу илгээж, оронд нь Кевин Мартин, Жереми Ламб болон ирэх жилийн драфтын нэг, хоёрдугаар бүсийн эрх авчээ. Энэхүү солилцоо аль багт ашигтай туссан нь шинэ улиралд харагдах юм. Өдгөө 23 настай Харден 2009 оны драфтын номер гурваар “Оклахома”-д ирж байсан бөгөөд гурван улирал тоглохдоо дунджаар 13.8 оноо цуглуулж, 4.8 удаа самбараас бөмбөг авч, 3.3 дамжуулалт өгчээ. Тэрбээр өнгөрсөн улирлын NBA-гийн шилдэг “Зургаа дахь тоглогч” болсноос гадна АНУ-ын шигшээ багийн хамтаар Лондоны олимпийн аварга болсон юм.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top