Монголын Залуучуудын Холбоо нь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн залуучуудыг өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэх тал дээр ихэд анхаарч ажиллаж буйгаа дуулгах болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд “Залуучуудын мэргэжлийн хороод”-ыг байгуулж эхэлсэн байна. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга, гэрчилгээг гардуулах ёслол буюу цаашдын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх хэвлэлийн бага хурал маргааш 14 цагт Төрийн ордны Г танхимд болох юм байна.
Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь МУ-ын Гавьяат тамирчид болох Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад Монголынхоо нэрийг цуурайтуулсан алдартнууд багтсан бөгөөд мөн спортод элэгтэй сонирхолтой олон салбарын залуус ажиллахаар болоод байгаа аж. Та ч гэсэн хэрвээ спортод хайртай, хичээллэдэг бол Монголын залуучуудын холбоон дээр очоод энэ хорооны гишүүн болох боломжтой гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )