“Алтан бөмбөг”-т нэр дэвшигчид тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос тодруулдаг Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчид тодорлоо. 2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналд 23 тоглогч өрсөлдөхөөр болжээ. Эдгээр тоглогчдоос сүүлийн шатанд өрсөлдөх гурван нэр дэвшигчийн нэр арваннэгдүгээр сарын 29-нд тодрох аж. Уг шагналыг FIFA-д бүртгэлтэй улсуудын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, багийн ахлагч нар саналаа өгдөг уламжлалтай. Энэ жилийн шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа Швейцарийн Цюрих хотод 2013 оны нэгдүгээр сарын 7-нд болно.

“Алтан бөмбөг”-т нэр дэвшигчид

Серхио Агуэро (Аргентин, Манчестер Сити), Марио Балотелли (Итали, Манчестер Сити), Карим Бензема (Франц, Реал), Жанлуиджи Буффон (Итали, Ювентус), Серхио Бускетс (Испани, Барселона), Икер Касильяс (Испани, Реал), Дидье Дрогба (Кот-д”Ивуар, Шанхай Шеньхуа), Радамель Фалькао (Колумб, Атлетико), Златан Ибрагимович (Швед, ПСЖ), Андрес Иньеста (Испани, Барселона), Лионель Месси (Аргентин, Барселона), Мануэль Нойер (Герман, Бавари), Неймар (Бразил, Сантос), Месут Өзиль (Герман, Реал), Жерард Пике (Испани, Барселона), Андреа Пирло (Итали, Ювентус), Серхио Рамос (Испани, Реал), Криштиану Роналду (Португал, Реал), Уэйн Руни (Англи, Манчестер Юнайтед), Яя Туре (Кот-д”Ивуар, Манчестер Сити), Робин ван Перси (Голланд, Манчестер Юнайтед), Хаби Алонсо (Испани, Реал), Хави (Испани, Барселона)

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top