Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр шилдэг дасгалжуулагчийг тодруулдаг билээ. Тэгвэл Олон улсын хөлбөмбөгийн холбоо шилдэг дасгалжуулагчид өрсөлдөх 10 нэр дэвшигчийг зарлав.
Энэ жилийн шилдэгт Украин, Польш улсад болсон хөлбөмбөгийн ЕАШТ-ий алтан медальт, Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Висенте Дель Боске, мөнгөн медальт, Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Чезаре Пранделли, Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Йоахим Лев нарыг эс тооцвол үлдсэн долоо нь клубийн дасгалжуулагч аж. Тэднээс гадна Роберто Ди Маттео (Итали, Челси), Алекс Фергюсон (Шотланд, Манчестер Юнайтед), Хосеп Гвардьола (Испани, Барселона), Юпп Хайнкес (Герман, Бавари), Юрген Клопп (Герман, Боруссиа), Роберто Манчини (Итали, Манчестер Сити), Жозе Моуринью (Португал, Реал) нэр нэр дэвшсэн байна.
Энэ жилийн шилдэг дасгалжуулагчаар “Ялагдашгүй Армада”-гийн Дель Боске, “Аваргуудын лиг”-ийн аварга, “Челси” клубийн итали мэргэжилтэн Роберто Ди Маттео нарын аль нэг нь тодрох өндөр магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )