Дел Петро Базельд, Феррер Валенсид аваргаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Швейцарийн Базель хотод талбайн теннисний эрэгтэйчүүдийн “Swiss Indoors Basel” тэмцээний ялагчаар Аргентиний теннисчин Хуан Мартин Дель Потро тодорлоо. Нийт 1.22 сая еврогийн шагналын сантай тэмцээний шигшээ тоглолтод аргентин эр Дэлхийн чансааны тэргүүн теннисчин, “Их дуулга”-ын 17 түрүүтэй, эзэн орны Рожер Федерертэй тунан үлдэж ялалт байгуулжээ. Шигшээ тоглолтын эхний үед Потро 6:4-өөр ялалт байгуулсан бол хоёр дахь сетид “Швейцарь цаг” тай-брекээр буюу 7:6-аар давамгайлав. Харин шийдвэрлэх гуравдугаар үе маш сонирхолтой өрнөж, 2009 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга Хуан Мартин Дель Потро хүчтэй өрсөлдөгчөө 7:6-гаар сөхрүүлснээр өөрийн замналын 13 дахь цомоо гардсан байна.

Мөн Испанийн Валенси хотод 1.35 сая еврогийн шагналын сантай Валенсигийн нээлттэй тэмцээн болж, нутгийн тамирчин Давид Феррер өнгөллөө. Тэрбээр шигшээ тоглолтод Украиний Александр Долгополовыг 6:1, 3:6, 6:4-өөр буулган авчээ. Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй Феррер Валенсид гурав дахиа түрүүлсэн аж.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top