Монголын даамын холбооноос арваннэгдүгээр сарын 8-10-нд блиц тоглолтын 2012 оны УАШТ болон рапид тоглолтын УАШТ-ий шувтаргын шатны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн “Хос мастер” клуб дээр болох бөгөөд бүртгэл ирэх сарын наймныг хүртэл үргэлжлэх аж. Үүний дараа даамчид арваннэгдүгээр сарын 20-25- нд Малайзын Куала-Лумпур хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Тав дахь удаагаа болох тивийн аваргын тэмцээнд манай улсаас гадна БНХАУ, Узбекстан, Казахстан, Лаос, Энэтхэг, Малайзын даамчид өрсөлдөх бөгөөд ДАШТ-д оролцох тамирчдыг эндээс шалгаруулах аж. Сонирхуулахад Монголын даамчдаас их мастер Д.Эрдэнэбилэг тивийн аваргаас дөрвөн удаа түрүүлж байсан бол их мастер Г.Ганжаргал мөнгө, Олон улсын мастер О.Түвшинболд, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай хүрэл медаль хүртэж байв.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )