“Женко” клубийнхэн тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Монгол Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн 10 жилийн ойн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 26-27-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Монголын жүдо бөхийн холбоо, “MJ” нийгэмлэг, “Хилчин” спорт хороо хамтран зохион байгуулсан бөгөөд хот, хөдөөгийн 28 байгууллагын 400 гаруй өсвөрийн цагаан өмсгөлтнүүд хөвгүүдийн найм, охидын зургаан жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

10 дахь жилдээ зохион байгуулагдсан тэмцээний багийн дүнгээр Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб тэргүүлж, Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагчтай мэргэжлийн сургалттай БТСДуС, Ц.Шийрэв, Ш.Чинсанаа дасгалжуулагчтай Хонгор нутаг дэвжээ удааллаа.

 Тэмцээний дүн

Хөвгүүдийн 42 кг: 1. Г.Мөнхбат 2. Г.Сүхбат (хоёул БТСДуС) 3. Н.Балжинням (Хэнтий), Д.Шагдарсүрэн (Тэмүүжин)

46 кг: 1. М.Төвшинтөр (Дорнод) 2. О.Төрболд (Жүдо академи) 3. Б.Хатансүлд (Женко), Б.Мягмардорж (Хонгор нутаг)

50 кг: 1. Ц.Цогтбаатар (Хонгор нутаг) 2. Г.Энхбат (БТСДуС) 3. Э.Ариунболд (Жүдо академи), И.Төрболд (Сүхбаатар)

55 кг: 1. С.Мөнхбаатар (Тэмүүжин) 2. Ж.Амарболд (Хонгор нутаг) 3. Г.Бат-Ирээдүй (Хэнтий), Л.Жавхлантөгс (Дорнод)

60 кг: 1. М.Мөнх-Эрдэнэ 2. Б.Самбууням (хоёул БТСДуС) 3.Баянмөнх (Өвөрхангай), Б.Пүрэвцэрэн (Хангарьд)

66 кг: 1. О.Галмандах (Шонхор-Олимп) 2. Б.Хатанбүүвэй (Дорнод) 3. О.Бадмаанямбуу (Хонгор нутаг), Г.Сүхбат (Шонхор-Олимп)

-73 кг: 1. Д.Сандуйжав (Жүдо академи) 2. Нехоруковюрий (ОХУ, Саха) 3. Э.Жүгдэрнамжил (Шонхор), Г.Балсанхүндэв (Хангарьд)

+73 кг: 1. Б.Самданжамц 2. Б.Лхагвадорж (хоёул Хонгор нутаг) 3. Г.Оргилсайхан (Хилчин), Гүнсумъяа (Өвөрхангай)

Охидын 44 кг 1.П.Буянхишиг  (Женко) 2. Н.Оюунтүлхүүр (Говьсүмбэр) 3. Татьяна (ОХУ, Саха), Б.Болор-Эрдэнэ (Чингэлтэй)

48 кг 1. М.Ариунжаргал (Тэмүүжин) 2. Б.Хорлоодой (Өвөрхангай) 3. Д.Отгонсүрэн (Боржин), Б.Алтанцэцэг (Женко)

52 кг 1. Э.Базаррагчаа (Женко) 2. Б.Одонтуяа (Өвөрхангай) 3. Г.Ганцэцэг (Дорнод), Э.Гэрэлмаа (Хонгор нутаг)

57 кг 1. Өнөрзаяа (Жүдо академи) 2. Куимовалена(ОХУ, Саха) 3. Ц.Хулан (Тэмүүжин), Б.Энхзул (БТСДуС)

-63 кг 1. С.Адилбиш 2. Э.Энхбуян (хоёул Женко) 3. С.Ариунзул (Шонхор), М.Даваасүрэн (Боржин)

+63 кг 1.С.Жавзанмаа (Женко) 2. Д.Одханд 3. Б.Хонгорзул (хоёул БТСДуС), М.Хулан (Женко)

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top