Чөлөөтийнхөн Буриадыг зорилоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Г.Н.Махутовын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клубийн тамирчид оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд Монголын тамирчид 2004 оноос хойш оролцож эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд 55 кг-ийн жинд Ж.Баярхүү, Ч.Алтангэрэл, 66 кг-д Б.Цогтгэрэл, Э.Оюунбаяр, 74 кг-д Б.Өлзийсайхан нарын таван тамирчин Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор оролцохоор болжээ.

Сонирхуулахад гавьяат дасгалжуулагч Махутовын нэрэмжит тэмцээнээс өмнө нь ОУХМ Г.Амархүү алт, ОУХМ Д.Гомбодорж, Ж.Чулуунбат, спортын мастер Б.Очгэрэл нар мөнгө, спортын мастер Ч.Баянмөнх хүрэл медалиар энгэрээ мялааж байв.

Б.Батаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top