“Шинэ цагийн удирдлагын академи” спортын тэмцээн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

“Шинэ цагийн удирдлагын академи”-аас санаачлан БТСГ, ШШГЕГ-тай хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах гэж байна. “Алдар” спорт хорооны зааланд явагдах тус тэмцээн нь ирэх сарын 2-4-ний өдөр болох бөгөөд хүчний, урлаг, спортын, үүрэн холбооны, эрүүл мэндийн, хувийн хэвшлийн болон бизнесийн, Академи, их, дээд, сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд болох юм. Тэмцээний зорилго нь байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, цаашид хамтдаа хөгжих боломжийг бий болгох, албан хаагчдын эрүүл мэндэд анхаарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны дунд эвсэг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж. Нээлт арваннэгдүгээр сарын 3-нд болно.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top