Nх мастер Б.Мөнгөнтуул Москвагийн “Гипроречтранс “ багийн бүрэлдэхүүнд багтан Оросын эмэгтэй шадарчдын багийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээнд шилдэг найман баг тоглон өрсөлдөж байна. Манай их мастерийн баг таван хүний бүрэлдэхүүнтэй аж. Энэ сарын 17-нд эхэлсэн уг тэмцээний дөрвөн өргийн дараа Б.Мөнгөнтуул гурван хожил нэг тэнцээтэйгээр 3,5 оноо цуглуулжээ. Тэрбээр эхний өрөгт Екатерина Аталикаг хожиж дараагийн өрөгтөө Украйны шатарчин Екатерина Лагнотой тэнцжээ. Тэмцээний хоёр дахь өдөр хожил авсан байна. Тэмцээнд Монголоос гадна Турк, Ливта,Болгар,Гүрж,Польш,Украйны тамирчид оролцож байгаа юм.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )