Сагсан бөмбөгчид хоёр дахь ялалтаа байгуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Тайванийн Тайпей хотод сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Хоёр жил тутамд болдог тус тэмцээнд манай улс гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай оюутны шигшээ багийнхан 2010 онд хүрэл медаль хүртэж байв. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Монгол, Хонгконг, Филиппин, БНСУ, Тайвань гэсэн зургаан орны баг тойргоор өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний нээлтийн өдөр ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай Монгол Улсын оюутны шигшээ баг эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж, 73:67-гоор хожсон бол өнөөдөр хоёр дахь тулаанаа БНХАУ-ын хүчтэй багтай хийж, 70:67-гоор буулган авч, хоёр дахь ялалтаа байгуулав.

Манай сагсан бөмбөгчид маргааш гурав дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top