Монголын гандболын холбооны насанд хүрэгчдийн УАШТ маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээлтээ хийх гэж байна. Хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, цол зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын тэмцээнд орох шигшээ баг бүрдүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, энэ спортыг сурталчлах, тэдний залгамж халааг бэлдэх зорилготой тэмцээн хоёр өдөр үргэлжлэх аж.
Тэмцээнд Дархан, Баянхонгор, ЭМШУИС, МУБИС, ҮБТДС, Хууль Сахиулахын их сургууль, “Мон-Алтиус” БТДС, “Ирээдүй” зэрэг хот, хөдөө орон нутгийн эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр болжээ. Багуудыг хэсэгт хувааж, тойргийн журмаар хүч үзэх бөгөөд хэсэг тус бүрээс шалгарсан баг олимпийн системээр өрсөлдсөнөөр медалийн эзэд тодрох аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )