NBA-гийн “Өрнөд” бүсийн “Голден Стейт Уорриорз” багийн удирдлага хамгаалагч Стефан Карригийн гэрээг сунгав. “Алтан мужийн дайчид”-ын түлхүүр тоглогч багтайгаа дөрвөн жилийн 44 сая ам.долларын гэрээ үзэглэсэн бөгөөд жилд 11 сая ногоон халааслах аж. Хэдийгээр тэрбээр шагайны бэртэлтэй байгаа ч багийн удирдлага гол тоглогчоо өөрт багт алдахыг хүссэнгүй, ийм шийдвэрийг гаргажээ. Өдгөө 24 настай Карри 2009 онд “Дэвидсон”-ы их сургуулиас драфтын номер долоо дахь сонголтоор “Голден Стейт” багт ирсэн. Тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд гурван улиралд тоглохдоо дунджаар 17.5 оноо авч, 5.8 дамжуулалт өгч байв. Карри 2011 онд NBA-гийн “Үлгэр жишээ тоглогч”-оор шалгарснаас гадна “Бүх оддын тоглолт”-ын ур чадварын тэмцээний аварга болсон юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )