Монголын үндэсний бөхийн холбоо, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас хамтран Улс тунхагласны 88 жилийн ойг угтаж, “Үндэсний бөхийн спортыг өсвөр үедээ уламжлуулъя” нэрэмжит тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар бөхийн цол дуудах зэрэг хэлбэрээр болох бөгөөд Монгол бөхийн өргөөнд энэ бямба гаригт зохион байгуулагдах аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )