NBA-гийн “Дорнод” бүсийн “Чикаго Буллз” багийн домогт тоглогч Скотти Пиппен өөрийн хуучин багт эргэн ирлээ. Өдгөө 47 настай тэрбээр “Бухнууд”-ын ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Рэйнсдорфын ахлах зөвлөхөөр сонгогдсон байна.
Тэрбээр зодог тайлснаасаа хойш “Бухнууд”-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Пиппен домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы хамт “Чикаго Буллз”-ыг зургаан удаа NBA-гийн аварга болгосноос гадна “Бүх оддын тоглолт”-од долоон удаа оролцож байсан юм. Мөн NBA-гийн “Алдрын танхим”-ын гишүүн, Бүх цаг үеийн шилдэг 50 тоглогчоор тодорч байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )