Рахимич пүүзээ ханандаа өлгөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

ОХУ-ын ЦСКА клубийн хагас хамгаалагч Элвер Рахимич өчигдөр ОХУ-ын цомын тэмцээний 1/8-д “Тюмен” клубтэй хийсэн тоглолтын дараа энэ улирлыг дуусгаад зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Өдгөө 36 настай Босни Герцеговин эр 2001 оноос Армийн багт хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд 11 жилийн 331 тоглолтод оролцож, зургаан гоол оруулжээ. Мөн тэрбээр шигшээ багтаа 2007 оноос хойш 37 тоглолт хийсэн юм. Рахимич Москвагийн багийн бүрэлдэхүүнд багтаж, 2005 онд “Европын лиг”-т аваргалж, ОХУ-ын “Премьер лиг”-т гурав, цомын тэмцээнд зургаа, Супер цомд дөрвөн удаа түрүүлжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top