Монгол туургатны үндэсний бөхийн V их наадамд оролцох Өвөр Монгол, Тувагийн бөхчүүд өнөөдөр Улаанбаатар хотод газардлаа. Өвөр Монголоос нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд “Гэгээн тал” компанийн захирал Мөрөн, Өвөр Монголын үнэмлэхүй аварга Баярбаатар, Бөхөө, Соёлоо, Давшилт, Одонсод нарын хүмүүс багийг ахалж байгаа аж. Жин тус бүрт найм бөх зодоглох бөгөөд тэднийг дагалдаж урлаг соёлын төлөөлөгчид иржээ. Харин Тувагийн баг 29 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийг ахалж Бүгд Найрамдах Тува улсын Парламентийн дарга ирсэн байна. Тэдний хувьд Өвөр Монголчуудын адил жин тус бүрт найман бөх зодоглуулах юм. Мөн урлаг соёлын төлөөлөгчид нь Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож дуу хуураа өргөх юм. Алтай улсын баг тамирчид өчигдөр манай оронд ирээд байсан бол өнөөдөр 17:00 минутад Буриадын бөхчүүд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )