Тайванийн Тайпей хотод сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дөрөв дэхь удаагаа болж буй тус тэмцээнд манай улсаас гадна зохион байгуулагч орон Тайвань, Хонгконг, Филиппин, БНСУ, БНХАУ гэсэн зургаан орны баг тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж нараар удирдуулсан Монголын оюутны шигшээ багийн тамирчид гурван тоглолтод дараалан хожиж, бахдам амжилтыг үзүүлээд байна. Манайхан эхний өдөр Хонгконгийг, өчигдөр БНХАУ-ын шигшээ багийг хожсон бол өнөөдөр тус спорт үндэсний спорт нь болтлоо хөгжсөн Филиппиний шигшээ багийг 90:70-аар буулган авлаа. Харин Монголын сагсан бөмбөгчид маргааш БНСУ, нөгөөдөр Тайванийн шигшээ багтай тоглоно.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )