Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол туургатны наадамд барилдах уу

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Монгол тулгатны зуун эрхэм хэмээх сайхан нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш Монголчуудын бахархал болсон олон хүн оролцож сэтгэлээ ард түмэндээ нээсэн билээ. Ердөө нэг дугаарын өмнө Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж оролцож байсныг уншигчид та бүхэн санаж байгаа байх. Хөтлөгч түүнээс үндэсний бөхөөрөө барилдахгүй юм уу гэж асуухад цол гэж байдаггүй бол барилдана гэж ам гарсан. Тэгвэл тэрбээр өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Би Монгол туургатны үндэсний бөхийн наадамд барилдана” гэж хэмээжээ. Учир нь Монгол туургатны үндэсний бөхийн наадамд ямар ч цолны хамаарал байдаггүй бөгөөд сугалаагаар оноолт тааруулан барилдуулдаг аж.

Асашёорюү Монгол туургатны үндэсний бөхийн наадмын талаар жиргэж байхад нь нэг жиргээч “Энд эрэмбэ хамаагүй юм чинь аварга барилдах уу гэж асуусан байна. Харин их аварга барилдана гэж хариулсан нь үнэнээсээ хэлсэн үг байв уу? эсвэл нөхөрсөг наргиа байв уу? Ямартай ч Асашёорюү Д.Дагвадоржийг үндэснийхээ бөхөөр барилдахыг Монголын ард түмэн бүгдээрээ хүсэх нь ойлгомжтой. Хэрвээ тэрбээр барилдах нь үнэн бол тасалбарын үнэ хэд дахин нэмэгдэж, “АСА” цирк байтугай “Буянт-Ухаа” спорт цогцолбор фэнүүдээр нь битүү дүүрэх биз ээ.

Б.Бат


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top